NewsUp
•
Explained
•
10.19.2026 16:35
$19 тэрбумын багцад Монгол Улс багтсангүй

Дэлхийн банк 2026-2030 онд чухал ашигт малтмалын салбарт 19 тэрбум ам.долларын санхүүжилт олгохоор боллоо. Энэ нь 2021-2025 оны санхүүгийн жилийн 3.6 тэрбум ам.доллароос даруй таван дахин өндөр дүн юм.  

Уг санхүүжилт нь зөвхөн олборлолтыг дэмжихгүй. Зэс, газрын ховор элемент зэрэг стратегийн металлыг боловсруулах, дэд бүтэц байгуулах, технологи нэвтрүүлэх болон мэргэжилтэй ажиллах хүчин бэлтгэх зэрэг цогц чиглэлийг хамарна. 

Дэлхийн банк эхний ээлжид найман улстай хамтран ажиллахаа зарлажээ. Үүнд Аргентин, Боливи, Египет, Энэтхэг, Казахстан, Малави, Мавритани, Замби зэрэг улс орсон байна. Харин Монгол Улс энэ жагсаалтад багтаагүй юм. 

‍

‍

Newsletter
Follow us on social media and be up to date with the latest happenings.
Thank you! Your submission has been received!
Oops! Something went wrong while submitting the form.