
Монгол орны нийт нутгаар зуншлага сайн байгаа ч манай улсын эдийн засагт харин “ган” нүүрлээд байна. Эдийн засагт “ган” болж буйг батлах 5 тоог хүргэж байна.
Шатахууны нөөц дундарч, иргэд түлш авахаар олон цаг дугаарлаж байна.

Барааны үнэ талийж, иргэдийн халаасыг сэгсэрч байна. Инфляц 12 хувьд хүрч, сүүлийн 4 жилийн дээд цэгт хүрэв.

Төсвийн алдагдал цар тахалтай үеийн түвшинд хүрч, энэ оны эхний хагаст 2.1 их наяд төгрөг болов.

Ам.доллартой харьцах төгрөгийн ханш сүүлийн нэг сард 13 төгрөгөөр сулраад байна.

Гадаад өр түүхэн дээд түвшинд хадгалагдлаа. Нийт өр өнгөрсөн нэг жилд 6.2 хувиар өсөж, 40.2 тэрбумам.долларт хүрэв.
