
Шинээр байгуулахаар болсон “Хархорум” хотын ажлын албуудад ирэх онд нийт 7.6 тэрбум төгрөг зарцуулахаар 2027 оны төсвийн төсөлд тусгаад байна. Ингэхдээ тус хотын Захирагчийн Ажлын албанд 4.8 тэрбумыг төлөвлөсөн бол хотын Зөвлөлийн Ажлын албанд 2.8 тэрбум төгрөгийг зарцуулахаар тооцжээ.
Өнгөрсөн жилүүдэд цаасан дээр босгосон ч бодит болоогүй хот манайд цөөнгүй бий. Майдар хот, Хүннү хот гээд цөөнгүй хотыг байгуулна гэж төсөвт суулгаж, татвар төлөгчдийн мөнгөөс зарцуулсан ч үр дүнгээ өгөөгүй.
Харин 2023 онд Орхоны хөндийд шинэ Хархорин хот байгуулахаар болж, холбогдох Захиргаа, бүтцийг баталсан юм.