MoneyUp
•
Банк санхүү
•
9.14.2026 9:39
Ипотекийн санхүүжилтийг ирэх онд ₮1.8 их наядаар нэмнэ

Олон сараар хүлээгдэж буй ипотекийн зээлийн санхүүжилтийг ирэх онд 1.8 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр 2027 оны төсвийн төсөлд тусгаад байна. Ингэснээр нийт 16 мянган иргэн орон сууцны хөнгөлөлттэй зээл, хамтын өмчлөл, түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууцанд хамрагдах боломжтой болох юм. Үүнээс 14180 иргэн потекийн зээл, 1700 гаруй иргэн түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууцтай болно гэсэн үг.

Түрээслээд өмчлөх боломжтой орон сууцнуудын хувьд “Сэлбэ 20 минут хот”, “Солонго 1, 2 хороолол”, “Ногооннуур 1008 айл”, “Ногоон орон сууц” төсөл багтаж байна.

Засгийн газар шинээр татсан эх үүсвэрийн эхний таван жилийн свопын зардлын таван хувь болон зээл авсан иргэний эхний гурван жилийн зээлийн хүүгийн зургаан хувийг хариуцан төлнө. Үүнд 198 тэрбум төгрөг зарцуулна гэж 2027 оны төсвийн төсөлд тусгажээ.

Newsletter
Follow us on social media and be up to date with the latest happenings.
Thank you! Your submission has been received!
Oops! Something went wrong while submitting the form.