
УИХ-ын чуулганы өнөөдрийн (10 дугаар сарын 16) нэгдсэн хуралдаанаар 2026 оны улсын төсвийн тодотголыг хэлэлцэж, олонхын саналаар эцэслэн баталлаа.
Хуралдаанд нийт 99 гишүүн оролцсноос 78 гишүүн буюу 78.8 хувь нь төсвийн тодотголыг дэмжиж, 21 гишүүн татгалзсан санал өгсөн байна. Ингэснээр 2026 оны шинэчилсэн төсвийн тодотгол албан ёсоор хүчин төгөлдөр үйлчилж эхлэхээр боллоо.