
БРИКС-ын Хөгжлийн банк буюу “The New Development Bank”-ны хөрөнгийн тайланд алтны ханш ирэх хоёр жилийн хугацаанд 4,200-5,000 ам.долларт хүрэх таамгийг дэвшүүлсэн байна.
Шинжээчдийн үзэж буйгаар Төв банкуудын худалдан авалт болон Азийн тивийн хөрөнгө оруулагчдын дунд эрэлт нэмэгдсэн алтны ханш өндөр байх гол хүчин зүйлболж байгаа аж. Тухайлбал, Төв банкууд энэ оны хоёрдугаар улиралд 289 тонн алт худалдаж авсан бол Азийн тивд алтны сангууд оны эхний хагаст 70 орчим тонн цэвэр алт төвлөрүүлсэн нь түүхэн дээд үзүүлэлт боллоо.
Уламжлал ёсоор АНУ-ын бодлогын хүүгийн өөрчлөлт алтны ханшид нөлөөлдөг гол хүчин зүйл байж ирсэн. Харин энэ удаад геополитикийн нөхцөл байдал ханшид илүү хүчтэй нөлөө үзүүлж байгааг шинжээчид мөн онцолсон юм.
Түүнчлэн цаашид дэлхийн даяар алтны олборлолт нэмэгдэх төлөвтэй байгаа ч нийлүүлэлтийн хязгаарлалт ханшийг өндөр хэвээр хадгалах өөр нэг чухал хүчин зүйл болж буй.
Харин манай улсын хувьд Монгол банкны ханшаар энэ оны аравдугаарсарын байдлаар нэг грамм алтны ханш 472,000-483,000 төгрөгийн хооронд хэлбэлзэж байна.