.jpg)
Монгол Улсын экспортын гол түүхий эд болох алтны орлого энэ оны эхний найман сард 805 сая ам.долларт хүрээд байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 250 сая ам.доллароос өссөн дүн болов.
Алтны экспортын орлого ийн өссөн ч биет хэмжээ нь өмнөх оноос ялимгүй буурсан. 2025 оны эхний найман сард 5.4 тонн алт экспортолж байсан Монгол Улс энэ оны мөн үед 0.1 тонноор бага буюу 5.3 тонныг гаргаад байна. Гэхдээ алтны орлого нэмэгдсэн нь үнийн өсөлттэй холбоотой. Учир нь алтны ханш өмнөх оны мөн үеэс зургаан хувиар өсөөд байгаа юм.
Олон улсын зах зээлд алтны ханш даваа гарагт 4192 ам.долларт хэлбэлзэж байна.