NewsUp
•
Explained
•
9.17.2026 12:03
АНУ бодлогын хүүгээ 2023 оноос хойш анх удаа өсгөлөө

АНУ-ын Холбооны Нөөцийн банк Лхагва гарагт бодлогын хүүгээ өсгөлөө. Ингэснээр Америкийн төв банк 2023 оноос хойш анх удаа хүүгээ өсгөж байгаа нь энэ юм. Төв банкны Нээлттэй зах зээлийн хороо Инфляцыг тогтоон барих зорилгоор энэхүү шийдвэрийг гаргаж байгааг тус банкны тэргүүн Кевин Уорш тайлбарлалаа. 

АНУ-ын Төв банк мөнгөний бодлогын жишиг хүүг 0.25 хувиар нэмэгдүүлж дөрвөн хувьд хүргэлээ. Мөнгөний бодлогын дэмжлэгийг тодорхой хэмжээгээр бууруулж, санхүү болон зээлийн орчныг эцсийн зорилтдоо нийцүүлж байгааг тус банкны тэргүүн онцолсон юм. 

Төв банкны бодлого тодорхойлогчид эдийн засгийн нөхцөл байдалтай холбогдуулан энэ онд бодлогын хүүг дахин нэг удаа нэмэгдүүлэх төлөвтэй байна.

‍

Newsletter
Follow us on social media and be up to date with the latest happenings.
Thank you! Your submission has been received!
Oops! Something went wrong while submitting the form.