NewsUp
•
Explained
•
10.6.2026 13:53
АНУ-ын ундааны зах зээлийг хэн тэргүүлж байна вэ?

Ундааны зах зээлд өдөр бүр шинэ амт, эрүүл мэндэд тустай сонголтууд нэмэгдэж, өрсөлдөөн ширүүсэж байгаа ч Америк хэрэглэгчид уламжлалт брэндүүдэд үнэнч хэвээр байна. 

Сүүлийн үеийн судалгаагаар хамгийн их хэрэглэдэг ундааны жагсаалтыг хэдийн танил болсон брэндүүд манлайлсаар байгааг харуулжээ. Судалгааны дүн ямар байгааг хамтдаа сонирхъё. 

Жагсаалтыг Кока-Кола (37%) манлайлж, хамгийн их уудаг ундаагаар тодорсон байна. Түүний араас Лемон-лайм амттай Спрайт (33%) хоёрдугаарт орсон бол, яг ижил төрлийн 7UP (23%) багагүй зайтайгаар тавд бичигджээ.

Пепси болон Доктор Пеппер ундааны хооронд өрсөлдөөн тун ойрхон үргэлжилж байна. Пепси (31%) гуравдугаарт эрэмбэлэгдсэн бол, өвөрмөц амтаараа ялгардаг Доктор Пеппер нэг хувийн зөрүүтэйгээр дөрөвт оржээ.

Жимсний болон гашуун амттай ундааны ангилалд жүржийн амттай Фанта (22%) болон Канада Драй (22%) жинжир эйл ундаанууд ижил хувьтайгаар жагсаалтын дунд хэсгийг эзэлж байна. Харин калори болон чихрийн агууламжгүй сонголт хийдэг хэрэглэгчдийн хувьд Кок Зеро (14%) ба Дайет Кок (14%) ундаа мөн адил хувьтайгаар жагсаалтын төгсгөлд багтав.

Сүүлийн үед олон төрлийн ундаа, амттаныг шинээр үйлдвэрлэж байгаа ч америкчуудын хувьд хэдийнээ танил болсон, дассан амт, чанараа сонгох нь хамгийн шилдэг сонголт хэвээр байна.  

‍

Newsletter
Follow us on social media and be up to date with the latest happenings.
Thank you! Your submission has been received!
Oops! Something went wrong while submitting the form.