
Олон улсын зах зээлд эрчим хүчний салбар, ялангуяа нүүрсний төслүүдийн санхүүжилт өссөөр байна. Тухайлбал, АНУ-ын арилжааны томоохон банкууд сүүлийн дөрвөн жилийн хугацаанд нүүрсний салбарын компаниудад нийт 67 тэрбум ам.долларын санхүүжилт олгожээ.
"Citigroup", "Bank of America", "Morgan Stanley", "Goldman Sachs" зэрэг АНУ-ын банкууд анх НҮБ-ын хүлэмжийн хийг бууруулах "Net-Zero Banking Alliance" эвсэлд нэгдэж байв. Гэсэн хэдий ч сүүлийн жилүүдэд тус банкууд нүүрсний салбарын төслүүдэд олгох санхүүжилтээ идэвхжүүлсээр байна. Тодруулбал "Bank of America"-гаас нүүрсний салбарт олгосон санхүүжилтийн хэмжээ 62 хувиар өсөж, 2.2 тэрбум ам.долларт хүрсэн бол "Morgan Stanley" банкны санхүүжилт 1.5 тэрбум ам.долларт дөхжээ.
Энэхүү тоо баримт нь олон улсын санхүүгийн салбарт нүүрсний төслүүдэд олон улсын санхүүгийн зах зээлээс хөрөнгө оруулалт татах боломж байсаар буйг харуулж байна.