NewsUp
•
Explained
•
10.14.2026 16:32
Байр авах гэж буй иргэдийн анхааралд: Орон сууцны залилангаас ингэж сэргийлнэ 

Шинэ орон сууцны зөвшөөрөл, газрын асуудал, гэрээг давхардуулсан эсэхийг шалгах нэгдсэн сантай болно. Улсын хэмжээнд баригдаж дуусаагүй  2173 айлын орон сууц байна. Эдгээрээс 173 орон сууцанд давхардуулан гэрээ хийж, иргэдийг залилж, хохироосон тухай мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэлтэй байгаа аж. Үүнд 2800 гаруй иргэн хохирч, 173 тэрбум төгрөгийн хохирол учраад байгаа тул холбогдох байгууллагууд шалгаж байгааг Засгийн газраас мэдээллээ. 

Орон сууцны залиланг таслан зогсоох, ард иргэдэд сэрэмжүүлэх нэн шаардлагатай байгаа учраас баригдаж буй барилгыг бүртгэх, мэдээллэх нэгдсэн сан бүрдүүлэхээр боллоо.  Тус цахим санг ирэх арваннэгдүгээр сарын 15-нд багтаан хэрэглээнд нэвтрүүлэх юм.  

Баригдаж дуусаагүй болон цаашид барих барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрлийг тухайн аймаг, нийслэлийн засаг дарга нарт олгоно. “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг ирэх долоо хоногт УИХ-д өргөн барьж, хэлэлцүүлнэ гэж  Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн мэдэгдлээ. 

Мэдээллийн нэгдсэн сантай болсноор иргэд орон сууц захиалахаасаа өмнө баталгаат барилгын зөвшөөрөлтөй байр эсэхийг шалгаж үзэх боломжтой болох юм. 

‍

Баригдаж дуусаагүй 2173 орон сууц

Давхардуулан гэрээ хийсэн 173 орон сууц

Хохирлын хэмжээ 173 тэрбум төгрөг

Эрх ашиг нь хөндөгдсөн 2800 гаруй иргэн    

Эх сурвалж: Монгол Улсын Засгийн газар

‍

Newsletter
Follow us on social media and be up to date with the latest happenings.
Thank you! Your submission has been received!
Oops! Something went wrong while submitting the form.