NewsUp
•
Explained
•
10.7.2026 13:21
“Bloomberg Intelligence”: Нүүрсний экспорт энэ онд 105 сая, ирэх онд 120 сая тоннд хүрэх төлөвтэй

Монгол Улсаас БНХАУ-д нийлүүлэх нүүрсний хэмжээ 2026 онд 105 сая тоннд хүрэх төлөвтэйг  “Bloomberg Intelligence” тооцоолжээ.  Энэ оны наймдугаар сарын байдлаар манай улс 77.7 сая тонн нүүрс экспортолжээ. Ингэснээр экспортын орлого 5.4 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 56 хувиар өсөөд байгаа юм.

Харин ирэх онд 15 орчим хувиар өсөж, 120 сая тоннд хүрнэ гэж “Bloomberg Intelligence” тооцсон байна. Тээврийн дэд бүтэц болон үнийн өрсөлдөх чадвар дээшилснээр нүүрсний экспорт өсөх төлөвтэй. Тэгвэл Сангийн яам, Засгийн газар ирэх онд нүүрсний экспортыг 100 сая тоннд хүрнэ гэж 2027 оны төсвийн төсөлд тусгаад байгаа юм. 

БНХАУ-ын Шаньси мужид гарсан уурхайн ослын улмаас хяналт шалгалт чангарч, тус улсын дотоодын коксжих нүүрсний олборлолт саарсан. Энэ нь 2027 оны эхний хагас хүртэл нийлүүлэлтийн хомсдол үүсгэх шалтгаан болж буйг “Bloomberg intelligence”-ийн шинжээчид онцлов. Үүний нөлөөгөөр урд хөрш Монгол, Австрали, ОХУ-аас авах нүүрсний импортоо тогтвортой хадгалахаар байна. Мөн тэр дундаа Австралийн нүүрсний ложистикийн зардал өсөж, Хятадын худалдан авагчид нэг улсаас хамааралтай байх эрсдэлээ бууруулахыг эрмэлзэж байгаа нь Монголын нүүрсэнд таатай боломж бүрдүүлээд байна. 

Гэхдээ Монголын нүүрс тээвэрлэлтэд учирч буй гол эрсдэл нь шатахууны нийлүүлэлтийн тогтворгүй байдал болохыг  “Bloomberg Intelligence” онцолсон юм.

‍

Newsletter
Follow us on social media and be up to date with the latest happenings.
Thank you! Your submission has been received!
Oops! Something went wrong while submitting the form.