.jpg)
БНХАУ-д эрчим хүчний нүүрсний эрэлт дээшилж, ханш нь тасралтгүй өсөж байна. Тодруулбал, тус улсын нүүрсний худалдааны гол зангилаа болох Циньхуандао боомтод эрчим хүчний нүүрсний спот үнэ тонн нь 986 юань буюу 147 ам.долларт хүрчээ. Энэ нь сүүлийн гурван жилийн дээд түвшин юм.
Энэ үнийн өсөлтөд бүс нутгийн нийлүүлэлтийн сүлжээнд гарсан өөрчлөлт голлон нөлөөлж байна. БНХАУ-ын гол нийлүүлэгч орнуудын нэг болох Индонез улсын нүүрсний олборлолт сүүлийн саруудад саарснаас үүдэж, тус улсаас авдаг импорт он гарснаас хойш 25 хувиар буурчээ.
Нийлүүлэлтийн эх үүсвэр ийнхүү багассанаар долдугаар сарын дунд үеэс БНХАУ-ын зах зээлд нүүрсний үнэ нийт 25 орчим хувиар өсөөд байна.