.jpg)
Дэлхийн нүүрсний хамгийн том зах зээл болох БНХАУ-ын коксжих нүүрсний импорт энэ оны наймдугаар сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 30 орчим хувиар өссөн байна. Үүнээс зөвхөн энэ оны наймдугаар сард тус улс 13.1 сая тонн коксжих нүүрс хилийн чанадаас худалдан авчээ. Энэ нь өмнөх сарын түвшнээс үл ялиг буурсан дүн боловч 2025 оны арванхоёрдугаар сард тогтоосон түүхэн дээд үзүүлэлтэд дөхсөн байна.
БНХАУ-ын коксжих нүүрсний нийт импортын тэн хагасыг Монгол Улс дангаар бүрдүүлж байгаа юм. Үндэсний статистикийн хорооны мэдээллээр манай улс оны эхний найман сард 77.7 сая тонн нүүрс экспортолж, 5.4 тэрбум ам.доллар олоод байна.
Хятадын дотоодын зах зээлд үүссэн нүүрсний хомсдолыг нөхөх зорилгоор гол нийлүүлэгч орнуудын экспорт идэвхжиж байгаа ч эрэлт болон нийлүүлэлтийн зөрүүг бүрэн арилгаж чадахгүй байгааг шинжээчид онцолж байна.