NewsUp
•
Explained
•
9.17.2026 18:41
Бодлогын хүүг хэвээр үлдээлээ

Монголбанк мөнгөний бодлогын жишиг хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ. Үүнээс өмнө буюу өнгөрсөн наймдугаар сарын 12-нд бодлогын хүүг 0.5 нэгж хувиар нэмэгдүүлж, 12.5 хувьд хүргэж байсан юм.  

Үүнийг инфляцын эрсдэлийг хязгаарлан, санхүүгийн нөхцөлийг огцом чангаруулж, иргэд, аж ахуйн нэгжийн санхүүгийн ачааллыг нэмэгдүүлэхгүй байх тэнцвэртэй шийдвэр гэж үзэж байна. 

Инфляцын дарамт арилаагүй энэ цаг үед хэрэв бодлогын хүүг нэмбэл эдийн засгийн идэвхжил өрхийн хэрэглээнд илүү сөрөг нөлөөлөх эрсдэлтэй байна гэдгийг Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт дурдлаа. 

Энэ оны 8 дугаар сард жилийн инфляц улсын хэмжээнд 12.5 хувь, Улаанбаатарт 11.6 хувьд хүрсэн.

Инфляц 2027 оны хоёрдугаар улирлаас аажмаар саарч, оны эцэст төв банкны зорилтот түвшинд дөхөх төсөөлөлтэй байна. Гэвч шатахуун, эрчим хүч, цалин болон төсвийн зардлын өсөлтөөс шалтгаалан инфляцын түвшин дахин нэмэгдэх эрсдэлтэй байгааг Монголбанкнаас анхаарууллаа. 

‍

Newsletter
Follow us on social media and be up to date with the latest happenings.
Thank you! Your submission has been received!
Oops! Something went wrong while submitting the form.