NewsUp
•
Explained
•
9.16.2026 15:42
Бяцхан бөгж таны “эмч” болно

Хуруунд багтах бяцхан бөгж дэлхийн эрүүл мэндийн салбарт хувьсгал хийж, Big Tech-ийн аварга компаниудтай өрсөлдөх хэмжээнд хүрлээ. Ухаалаг бөгж үйлдвэрлэлийн салбарт 10 гаруй жил манлайлж буй “Oura” компани энэ сарын сүүлээр хөрөнгийн биржид нээлттэй хувьцаагаа санал болгож, 16 тэрбум ам.доллараар үнэлэгдэн, 3 тэрбум ам.доллар босгохоор бэлтгэж байна.

Нийт хэрэглэгчдийнх нь 72 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Мөн 73 хувь нь 45-аас доош насныхан байдаг нь жирэмслэлт болон сарын тэмдгийн мөчлөгийг хуанлигаас 3 дахин илүү нарийн хэмждэгтэй холбоотой. Oura нь одоогоор 42 тэрбум цагийн урт хугацааны дата цуглуулжээ. Өөрөөр хэлбэл дэлхийн сая сая хэрэглэгчид бөгжийг хуруундаа зүүж, эрүүл мэндийн үзүүлэлтээ хэмжүүлсэн нийт хугацаа хуримтлагдсаар ийм хэмжээнд хүрсэн байна. Шөнө тайлдаг Apple Watch-тай харьцуулахад бөгжийг өдөрт дунджаар 23 цаг зүүдэг ба эрүүл мэндийн 50 гаруй үзүүлэлтийг илүү тодорхой хэмждэг аж. 

Энэ бяцхан бөгж юугаараа онцлог вэ?

‍“Oura” бол зүгээр нэг ухаалаг төхөөрөмж биш. Энэ бол эрүүл мэндээ урьдчилан сэргийлэх асар том дижитал систем болж байна. Тэд асар их өртөгтэй эрүүл мэндийн зах зээлд өвдсөн хойно нь эмчилдэг уламжлалт тогтолцоог өөрчилж байна. Бөгж нь хүний биеийн үзүүлэлтийг 24 цагийн турш тасралтгүй хянадаг. Ингэснээр аливаа эрсдэлийг шинж тэмдэг илрэхээс ч өмнө сэрэмжлүүлэх шинэ боломжийг нээж байгаа юм.

Amazon, Meta зэрэг технологийн тэргүүлэгчид тоног төхөөрөмжийн бизнестээ асар их алдагдал хүлээдэг бол Oura-ийн аппарат хангамжийн бизнес энэ жилийн эхний 9 сард 55 хувийн ашигтай ажиллажээ.  Бүрэн орлого нь 74 хувиар өсөж 1.4 тэрбум ам.долларт хүрсэн байна.           

Дэлхийн ухаалаг төхөөрөмжийн зах зээлийн ердөө 2 хүрэхгүй хувийг эзэлж байгаа тул Oura-д цаашид тэлэх асар том орон зай бий. Компани судалгаа шинжилгээнд 207 сая, маркетингдаа 258 сая ам.доллар зарцуулан хурдацтай өсөж байна. Цаашид АНУ-ын 84 сая хүнд нөлөөлдөг нойрны апноэ өвчнийг эмнэлгийн шинжилгээний түвшинд диагностик хийх технологийг нэвтрүүлэн эрэгтэй хэрэглэгчдийг татахаар зорьж байна. 

‍

Newsletter
Follow us on social media and be up to date with the latest happenings.
Thank you! Your submission has been received!
Oops! Something went wrong while submitting the form.