NewsUp
•
Exclusive
•
10.21.2026 16:25
Чингэлэг тээврийн үнэ 2.6 дахин нэмэгдлээ

Чингэлэг тээврийн дундаж үнэ өмнөх оноос 2.6 дахин өсөж, 4,351 ам.доллар болсныг Дэлхийн чингэлгийн индексийн (WCI) аравдугаар сарын тайланд дурдсан байна. Чингэлэг тээврийн үнэ өсөж байгаа нь нийлүүлэлтийн шалтгаантай инфляцын дарамтыг нэмэгдүүлж байгааг олон улсын шинжээчид онцолж байна. 

Ойрх Дорнодын зөрчилдөөний улмаас далайн тээврийн компаниуд Суэцийн сувгаар дамжих маршрутаа өөрчилж, урт замыг туулах болсон нь тээврийн зардлыг өсгөж байна.  

Номхон далай дамнасан буюу Шанхайгаас АНУ-ын Нью-Йорк, Лос-Анжелес чиглэлийн тээврийн эрэлт өндөр байгаа тул үнэ нь 7,600 ам.доллароос 10,200 ам.доллар болж, нэмэгдсэн. Харин Ази-Европын чиглэлийн тээврийн эрэлт ялимгүй буурч, өртөг нь сүүлийн 13 долоо хоног дараалан хямдарч байна. Ингэснээр энэ чиглэлийн дундаж өртөг 4,351 ам.доллартой тэнцэж байгаа. Энэ нь Хятадын эрэлт суларсантай холбоотой аж. 

‍

Newsletter
Follow us on social media and be up to date with the latest happenings.
Thank you! Your submission has been received!
Oops! Something went wrong while submitting the form.