NewsUp
•
Explained
•
10.21.2026 18:20
Дахин төлөвлөлтөөс хохирсон 787 иргэний газрыг дүйцүүлэн авч, орон сууц олгоно

Гэр хорооллын дахин төлөвлөлтөөс үүдэн хохирсон 787 иргэний асуудлыг засгийн газраас шийдвэрлэхээр боллоо. Тодруулбал, Хотын барилга, орон сууцжуулалтын яам болон Нийслэлийн засаг даргын тамгын газар хохирсон иргэдийн газрын байршлыг дүйцүүлэн авч, төрөөс барьж буй орон сууцны хорооллуудаас үе шаттайгаар олгохоор төлөвлөөд байна. 

Ирээдүйд ашиглалтад орох орон сууц захиалагчдын өмчлөх эрхийг хуулиар хамгаалах зорилгоор Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг УИХ-д өргөн барилаа. Энэхүү хуулийн шинэчлэл нь орон сууцны захиалгын давхардуулалт, хууль бус залилангаас сэргийлж, иргэдийн өмчлөх эрхийг баталгаажуулахад чухал ач холбогдолтой аж. 

Одоогийн байдлаар улсын хэмжээнд ашиглалтад ороогүй, барилгын угсралтын шатанд буй 2178 орон сууц байгаа юм. Барилгын тусгай зөвшөөрөл болон инженерийн дэд бүтцийн мэдээлэл хаалттай байдаг нь иргэд орон сууц захиалж хохирох, зөвшөөрөлгүй барилгад хөрөнгө оруулах эрсдэлтэй болж байв. Үүнээс сэргийлж барилга тус бүрийн мэдээллийг “E-Mongolia” системд байрших “Баталгаат байр” цахим цонхоор дамжуулан иргэдэд ил тод харуулдаг болохоор шийдвэрлэжээ.

‍

Newsletter
Follow us on social media and be up to date with the latest happenings.
Thank you! Your submission has been received!
Oops! Something went wrong while submitting the form.