.jpg)
Том, дэлдэн чихнээсээ болоод бусдад "дэлдэн туулай", “дамбо” гэх мэтээр дуудуулж, шоглуулдаг байсан цаг ард үлджээ. Дэлдэн чих “моод”-онд ороод байна. Чихээ дэлдийлгэж, тодорхой хэлбэртэй болгох "чихний филлер" үйлчилгээ охид, залуусын дунд эрчээ авч байна.
Чихний филлер хийлгэхэд 1 миллилитр 750,000 төгрөгийн үнэтэй. Нэг чихэнд дунджаар 1-1.5 мл, харин хоёр чихэнд 2-3 мл филлер ордог. Ингээд тооцвол дэлдэн чихтэй болоход дунджаар хоёр сая төгрөгийн үнэтэй байна.
Өөрөөр хэлбэл, гоо сайхны чиг хандлага өөрчлөгдөж, нэгэн цагт бусдаас нуудаг байсан дүр төрх орчин үед өөртөө итгэх итгэл нэмдэг, мөнгө төлж, өөртөө бий болгодог "гоёл" болсон нь энэ.
Тэгвэл дэлдэн чих яагаад тренд болов?
Чих дэлдийх нь нүүрийг жижиг хэлбэртэй, залуу болгодог байна. Чих урд талаасаа тодорхой цухуйвал нүүрний ерөнхий хэлбэр илүү жижиг харагддаг. Мөн нүүрэн талын өнцөг тодорч, залуу төрхтэй болдог гэж гоо сайханчид хэлж байна.