NewsUp
•
Explained
•
9.24.2026 17:53
Дэлхийн зах зээлд 1 кг давсны дундаж үнэ 1.06 ам.доллар байна

Бидний өдөр тутмын амьдралын салшгүй нэг хэсэг болсон давс нь дэлхийн өнцөг булан бүрт харилцан адилгүй үнээр борлуулагддаг.

Дэлхийн 79 улсын статистик мэдээллээс харахад 1 килограмм давсны дундаж үнэ 1.06 ам.доллар байна. Зах зээлийн энэхүү үнийн зөрүүнд тухайн улсын эдийн засгийн нөхцөл байдал, импортын хамаарал голлон нөлөөлж байна.  

Дэлхийн дунджаас доогуур үнэтэй давс борлуулдаг олон улс орон байдгаас хамгийн хямд нь ОХУ юм. Тэнд 1 килограмм давс дунджаар 0.2 долларын үнэтэй байна. Хямд давстай орнуудын жагсаалтын удаах байруудад:

  • Пакистан - $0.23 
  • Казахстан - $0.24 
  • Энэтхэг - $0.31 тус тус жагсжээ.

Харин эсрэгээрээ Африкийн Гана улсад 1 килограмм давсны үнэ 3.23 ам.долларт хүрсэн нь дэлхийн дунджаас бараг 3 дахин өндөр үнэ юм. Мөн Уругвай, АНУ зэрэг орнуудад давс хамгийн өндөрт тооцогдож байна. 

Өндөр хөгжилтэй орнуудын хувьд логистик тээвэрлэлтийн зардал, сав баглаа боодлын стандартын шаардлага болон ажиллах хүчний өндөр зардал нь ийнхүү эцсийн хэрэглэгчийн үнэд шууд тусдаг болохыг шинжээчид онцолжээ. 

‍

Newsletter
Follow us on social media and be up to date with the latest happenings.
Thank you! Your submission has been received!
Oops! Something went wrong while submitting the form.