NewsUp
•
Explained
•
9.14.2026 16:44
Дизель түлшний үнэ олон улсад түүхэн дээд цэгтээ хүрэв

Олон улсын зах зээлд аж үйлдвэр, хөдөө аж ахуйн гол түүхий эд  болох дизель түлшний үнэ газрын тосны ханш даган өсөж байна. Тухайлбал, АНУ-ын Эрчим хүчний агентлагийн (EIA) мэдээгээр дизель түлшний дундаж үнэ өнгөрсөн долоо хоногийн байдлаар галлон нь (1 галлон = 3.78 литр) 5.96 ам.доллар хүрчээ. Зарим мужид зургаан ам.долларыг давж, түүхэн дээд цэгт хүрсэн байна.  

Монголд дизелийн үнэ литр нь 4500-5450 төгрөгийн хооронд байна. Энэ нь өмнөх онтой харьцуулахад дунджаар 80 орчим хувь өссөн дүн юм. 

Түүнчлэн дэлхийн дизель болон шатахууны нөөц сүүлийн таван жилийн хамгийн доод түвшинд хүрсэн. Орос-Украины дайн зэрэг хүчин зүйлийн нөлөөгөөр дизель түлшний үнэ бензинээс илүү огцом өсөөд байна.

‍

Newsletter
Follow us on social media and be up to date with the latest happenings.
Thank you! Your submission has been received!
Oops! Something went wrong while submitting the form.