.jpg)
Ирландад айлчилж буй Дональд Трамп ням гарагт хэвлэлд өгсөн мэдэгдлээрээ сүүлийн үед болоод буй хомсдол цаашлаад үнийн өсөлт гэх мэт асуудалд байр сууриа илэрхийллээ.
Ойрх Дорнодын хямрал болон Оросын нефть боловсруулах үйлдвэрүүд Украины дроны цохилтод өртсөнөөс үүдэн дэлхийн нийлүүлэлт хумигдаад байгаа билээ. Улмаар АНУ-д амьжиргааны өртөг огцом өсөхөд хүрээд буй энэ үед Трамп “одоо үүсээд байгаа дизель түлшний хомсдолын үндсэн шалтгаан нь Ойрх Дорнодод бус, харин Орос, Украины дайнаас үүдэлтэй” хэмээн онцлон хэлсэн юм. Мөн энэ нь дэлхий нийтийг хохироож байна гэж шүүмжиллээ.
Тэрээр мэдэгдэлдээ "Володимир Зеленский ганц л зүйл хийх хэрэгтэй байна. Тэр Оросын дизель түлшний байгууламжууд руу довтлохоо зогсоох ёстой. Бид энэ талаар түүнтэй ярилцсан. Дизель түлшийг бүү онил. Цохилт өгөх өөр олон бай байна." гэв.
Энэхүү мэдэгдлээрээ АНУ-ын Ерөнхийлөгч дэлхийн зах зээл дэх түлшний үнийг тогтворжуулахын тулд Оросын эрчим хүчний дэд бүтцэд халдахаа нэн даруй зогсоохыг Киевийн эрх баригчдад сануулан уриаллаа.