NewsUp
•
Explained
•
9.4.2026 17:52
Дорнын эдийн засгийн чуулганаар Путин юу ярив?

ОХУ-ын Владивосток хотод Дорнын эдийн засгийн XI чуулган болж байна. Жил ирэх тусам оролцогчдын хүрээ тэлж буй уг арга хэмжээнд Хятад, Энэтхэг, Монгол, Япон зэрэг дэлхийн 70 гаруй орны төр, засгийн байгууллага, бизнес эрхлэгчид болон салбарын шинжээчид чуулсан юм.

Уг чуулганы үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин  Оросын эдийн засаг, дэд бүтэц, эрчим хүчний салбар болон Украинтай хийх яриа хэлэлцээ зэрэг олон талт асуудлаар байр сууриа илэрхийлсэн. Үүнээс Монгол Улсад хамаатай болон гол байр сууриудыг тоймлон хүргэж байна. 

‍

  • ОХУ ирэх жилүүдэд байгалийн баялгийн олборлолтыг эрчимжүүлнэ. Энэ хүрээнд Оросын зүүн болон хойд бүс нутагт нефть, байгалийн хий, нүүрс, алт болон газрын ховор элементийн олборлолтыг идэвхтэй үргэлжлүүлнэ.
  • Азийн зах зээлийг чиглэнэ. Ирэх 10 жилийн хөгжлийн стратегид хөрөнгө оруулалт, дотоодын эрэлтээс гадна Азийн зах зээлд чиглэсэн төслүүдийг нэмэгдүүлнэ.
  • Украинтай энхийн хэлэлцээ хийх боломжтой. Орос, Украины хооронд энхийн тохиролцоонд хүрэх боломжтой. АНУ, Хятад зэрэг улс зуучлах боломжтой ч эцсийн шийдвэр Орос, Украины талуудаас хамаарна
  • Тээвэр, логистикийн дэд бүтцийг өргөжүүлнэ. Алс Дорнодын хөгжлийг шинэ түвшинд гаргахын тулд төмөр зам болон боомтуудыг өргөтгөх шаардлагатай. Мөн Хойд тэнгисийн замаар жилийн турш ачаа тээвэрлэх боломжийг бүрдүүлнэ.
  • Эдийн засаг "хэт хөрөх"-өөс сэргийлэх хэрэгтэй. Инфляц, өндөр хүү болон эдийн засгийн өсөлтийн удаашралын талаар хөндөж, төв банкны мөнгөний хатуу бодлого хэтрэхээс сэргийлэх шаардлагатай. Түүнчлэн улсын төсвийн алдагдал өссөн ч энэ нь ноцтой аюул биш, бүрэн хянах боломжтой эрсдэл юм. 

‍

Newsletter
Follow us on social media and be up to date with the latest happenings.
Thank you! Your submission has been received!
Oops! Something went wrong while submitting the form.