
NBA-ийн аварга Дуайт Ховардыг Монголын сагсан бөмбөгийн "SG Apes" баг урьж авч ирж буйгаа мэдэгдсэн. Одоогоор талуудынгэрээний нөхцөл, хугацаа, үнийн дүн нь тодорхойгүй байна.
Түүний хувьд өнгөрсөн улиралд аль нэг багтай гэрээ байгуулаагүй. Харин 2022 онд Тайванийн Taoyuan Leopards багтай гэрээ байгуулсан. Тайванийн хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар тэрээр сард $200 мянга, улиралд $1 саяар тоглосон.
Дуайт Ховард NBA дэх замналынхаа сүүлийн жилүүдэд дараах багуудад 2.5 саяын цалингаар тоглож байсан.
Spotrac-ийн мэдээллээр Ховард NBA-д 18 улирал тоглож, нийт $245.14 саяын цалинг олжээ