NewsUp
•
Explained
•
9.3.2026 15:11
Эхний найман сард 737 мянган жуулчин ирээд байна

2026 оны есдүгээр сарын 1-ний байдлаар манай улсад нийт 737 мянга жуулчин ирсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 134 мянгаар буюу 22.3 хувиар өссөн үзүүлэлт болов.

Энэ өсөлтөд хөрш орнуудын жуулчдын урсгал нөлөөлсөн. Мөн наймдугаар сард гадаадын жуулчдын тоо эрс нэмэгджээ.  

2025 онд аялал жуулчлалын оргил үе нь долоодугаар сард байсан бол энэ жил наймдугаар сард тохиожээ. Сүүлийн хоёр жилийн наймдугаар сарын үзүүлэлтийг харьцуулбал энэ оных 40,700 буюу 32.7 хувиар өндөр байна

Эх сурвалж: АЖМХ

Зөвхөн наймдугаар сарын 165.2 мянган жуулчныг улсаар нь авч үзвэл хөрш орнууд болон Азийн зах зээлүүд давамгайлж байна. Өнгөрсөн сард ОХУ 52,217, БНСУ 42,509, БНХАУ-аас 31,574 жуулчин Монгол Улсыг зорьжээ. Дээрх гурван улсын жуулчид тухайн сарын нийт аялагчдын 76 орчим хувийг бүрдүүлсэн юм.

Мөн Япон улсаас ирэх жуулчдын тоо сүүлийн дөрвөн жил дараалан тогтвортой өсөж,  10,501-д хүрсэн байна.

‍

Newsletter
Follow us on social media and be up to date with the latest happenings.
Thank you! Your submission has been received!
Oops! Something went wrong while submitting the form.