
Монгол Улсаас БНЭУ-руу коксжих нүүрс нийлүүлэх боломжийг судлах, хамтын ажиллагааны талаар санал солилцохоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Н.Цэрэнсамбуу Монгол Улс дахь Энэтхэг Улсын Элчин сайдын яамны Улс төр, худалдаа хариуцсан хоёрдугаар нарийн бичгийн дарга Сүкбир болон БНЭУ-ынSteel Authority of India limited (SAIL) компанийн төлөөлөгчидтэй уулзалт хийлээ.
УулзалтаарМонголын коксжих нүүрсийг Энэтхэгийн SAIL компани худалдан авах сонирхлооилэрхийлж, Тавантолгойн нүүрсний дээжийг туршиж үзэх хүсэлт тавилаа. Туршилтамжилттай болсон тохиолдолд борлуулалтын шинэ гарц нээх бүрэн боломж байгааг илэрхийллээ.
БНЭУнь гангийн үйлдвэрлэлээр БНХАУ-ын дараа буюу дэлхийд хоёрдугаарт ордог бөгөөдSAIL компани нь ган үйлдвэрлэлээр улсдаа тэргүүлдэг төрийн өмчит компани юм.Тус компани жилдээ 17 сая тонн коксжих нүүрсийг үйлдвэрлэлдээ ашигладаг. Үүний85%-ийг АНУ, Австрали, Индонез зэрэг улсаас импортолдог байна.