MarketUp
•
Уул уурхай
•
10.16.2026 10:53
“Эрдэнэс тавантолгой” ХК 2026 оны нэгдүгээр улиралд 9.5 сая тонн нүүрс экспортоллоо

“ЭрдэнэсТавантолгой” ХК 2026 оны нэгдүгээр улиралд 8.7 сая тонн нүүрс олборлож, 9.5 саятонн нүүрс борлуулж нийт 641.6 сая ам.долларын борлуулалтын орлоготой ажиллалаа.

Нийт борлуулсан нүүрсний төрлөөр ангилбал:

  • 3.9 сая тонн нь коксжих нүүрс;
  • 3.6 сая тонн нь сул коксжих нүүрс;
  • 1.5 сая тонн нь эрчим хүчний нүүрс;
  • 0.6 сая тонн нь угааж баяжуулсан     бүтээгдэхүүн борлууллаа.

Экспорт 2026оны 1 дүгээр улиралд 9.5 сая тоннд хүрч өмнөх оны 1 дүгээр улирлын экспортынхэмжээнээс 56% өссөн байна. Үүний 51% буюу 4.9 сая тонн нүүрс нь хүргэж өгөхнөхцөлтэй биржийн экспорт, 49% буюу 4.6 сая тонн нүүрс нь урт хугацаат буюу ам нөхцөлтэй гэрээний нүүрс эзэлж байна. 

Өнгөрсөн 2025оны нэгдүгээр улиралд 4.8 сая тонн нүүрс борлуулж байсан бол энэ оны 1 дүгээрулиралд 9.5 сая тонн нүүрс борлуулж 101% өсөлттэй гарлаа. Экспорт өнгөрсөн оны1 дүгээр улиралд 6.1 сая тонн байсан бол энэ оны 1 дүгээр улиралд 9.5 сая тонндхүрч 56% өслөө.

Борлуулалтболон экспортын хэмжээ нэмэгдэхэд тээвэр зохион байгуулалт сайжирч,борлуулалтын оновчтой бодлого хэрэгжүүлсэн, хил боомтын нэвтрүүлэх чадварнэмэгдсэн зэрэг хүчин зүйл гол нөлөө үзүүллээ.

Борлуулалтынорлого өнгөрсөн оны 1 дүгээр улирлаас 72% өсөж 641.6 сая ам.долларт хүрч, 350.4тэрбум төгрөгийн татвар, хураамж төлсөн нь Улсын төсөвт төвлөрүүлэх татварынхэмжээ, гадаад валютын нөөц нэмэгдүүлэх зэргээр төсвийн тогтвортой байдалдчухал үүрэг гүйцэтгэж байна.

 

‍

Newsletter
Follow us on social media and be up to date with the latest happenings.
Thank you! Your submission has been received!
Oops! Something went wrong while submitting the form.