MarketUp
•
Уул уурхай
•
10.16.2026 11:07
"Эрдэнэс тавантолгой" ХК шилдэг татвар төлөгчөөр шалгарлаа

Татварын ерөнхий газраас 2025 оны татвар төлөлтөөр тэргүүлэгч, Монгол Улсын төсвийн орлогыг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан “Татвар төлөлтөөрөө тэргүүлэгч” аж ахуйн нэгж, байгууллагуудыг шалгаруулж, батламжилсныг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр гардууллаа.

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 онд Монгол Улсын төсөвт 1.6 их наяд төгрөгийн татвар төлснөөр ТОП-10 компанийн нэгээр нэрлэгдлээ. Тус компани нь 2025 онд 30.2 саятонн нүүрс олборлож, 27.6 сая тонн нүүрс борлуулж, улс орон нутгийн төсөвт 1.6их наяд төгрөгийн татвар хураамж төвлөрүүлж, өндөр үр ашигтай ажиллан, улс орны нийгэм, эдийн засагт бодит хувь нэмэр оруулж, бусдыг түүчээлсэн түүхэн жил байлаа.

“Эрдэнэс Тавантолгой” ХК үүсгэн байгуулагдсан цагаас хойш 15 жилийн хугацаанд нийт 11.4их наяд төгрөгийн татвар төлсний 7.9 их наяд төгрөг буюу 70%-ийг сүүлийн 3 жилдтөлжээ. Тухайлбал, 2023 онд 2.8 их наяд, 2024 онд 3.5 их наяд, 2025 онд 1.6 ихнаяд төгрөгийн татвар, хураамжийг улс орон нутгийн төсөвт төвлөрүүлж, Монгол Улсын хамгийн өндөр татвар төлөгчөөр гурав дах жилдээ дараалан шалгарлаа.

‍

Newsletter
Follow us on social media and be up to date with the latest happenings.
Thank you! Your submission has been received!
Oops! Something went wrong while submitting the form.