.jpg)
Хотын албан татварыг 50 хувиар бууруулж 1 хувьд хүргэх саналыг нийслэлийн засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаанаар хэлэлцлээ.
Хотын удирдлагууд архи, тамхи, баар цэнгээний газраас бусад бүх аж ахуйн нэгжийн татварыг хөнгөлөх саналыг НИТХ-д оруулжээ. Хэрэв хуралдаанаар уг санал дэмжигдэн баталгаажвал, нийслэл хотод үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгжүүдийн татварын ачаалал буурч, бодит дэмжлэг болох юм.
Өнгөрсөн онд нийслэл хотын албан татвараас 34 тэрбум төгрөг олжээ. Татварын хөнгөлөлтийг хэзээнээс мөрдөж эхлэх нь НИТХ-ын ирэх хуралдааны эцсийн шийдвэрээс хамаарна.