MarketUp
•
Хувийн санхүү
•
8.27.2026 15:02
Хятад богино драм Монголд ээж нар болон залуусыг онилжээ  

Хиймэл оюунаар бүтээгдсэн, Хятад богино хэмжээний драмууд Монголын цахим ертөнцөд хүчтэй түгж байна. Хоёрхон минутад өшөө авалт,  нууц тэрбумтны амьдрал гээд гэнэтийн үйл явдлаар дүүрэн богино хэмжээтэй кинонууд нь үзэгчдийг гар утаснаасаа салж чадахгүйд хүргэж байна. 

Монголын хэрэглэгчид Хятад богино драмуудыг Telegram болон Facebook-ийн хаалттай группүүдээр дамжуулан үзэж байна. Нэг бүтэн цуврал буюу 1-2 цагийн хугацаатай бүтээл үзэх үнэ нь 2000-4000 төгрөг байна.

Хэдхэн минутад өргөн хүрээний агуулга, үйл явдлыг хүргэдэг энэ төрлийн кинонууд орчин үеийн хүмүүсийн завгүй амьдралын хэв маягтай нийцэж байна. 

Энэхүү шинэ хандлага уламжлалт кино урлаг болон контент бүтээгчдэд томоохон сорилт болж байна. Учир нь хиймэл оюун нь Хятадад богино драм бүтээх зардлыг бууруулж байна. Технологийн хөгжлийн үр дүнд богино хугацаатай кино үйлдвэрлэлд эрчимжиж байна. Тухайлбал, 2026 оны нэгдүгээр улиралд гарсан 128 мянган бүтээлийн 95 хувьд нь хиймэл оюун ашиглажээ.

Харин олон улсад залуус болон гэртээ хүүхдээ “хардаг” ээж нар түгээмэл ашигладаг гэх ReelM, DramaBox зэрэг олон улсын аппликейшнүүд нь долоо хоногийн 5.99 - 9.99 ам.доллар, сарын төлбөртэй. 

Newsletter
Follow us on social media and be up to date with the latest happenings.
Thank you! Your submission has been received!
Oops! Something went wrong while submitting the form.