
Улаанбаатар хотод зохион байгуулагдаж буй COP17 хурлын павильон түрээсийн төлбөр болон хандив тусламжаар 20 орчим улс орлого бүрдүүлсэн байна. Үүнээс БНХАУ-аас 3.58 тэрбум төгрөг хандивлажээ. Энэ нь хамгийн өндөр дүнд тооцогдож байна.
Түүнчлэн Саудын Араб павильон түрээсийн төлбөрт хамгийн их буюу 481 орчим сая төгрөг төлсөн байна. Мөн COP17 хуралд улсуудаас гадна UNCCD буюу Нэгдсэн Үндэстний Байгууллагын Цөлжилттэй Тэмцэх Конвенцын Чонгван санаачилга ТББ 235 сая төгрөгт павильон түрээсийн төлбөрт зарцуулсан байна.
Павильон түрээсээр өндөр улс, байгууллагууд:

8.22-ны байдлаар:
Павильон түрээсийн төлбөр (улсууд)
Саудын Араб ₮481 сая
Турк ₮235 сая
Бразил улс ₮206сая
БНХАУ ₮194 сая
Бүгд Найрамдах Кот-д’Ивуар Улс ₮107сая
ОХУ ₮99сая
Чех ₮95сая
Энэтхэг улс ₮86 сая
Чад ₮53сая
Тунис ₮50сая
Австрали ₮1.5сая

Павильон түрээсийн төлбөр (олон улсын байгууллагууд)
Чонгван санаачилга ТББ ₮235сая
Олон улсын байгаль хамгаалах холбоо ₮198сая
НҮБ ₮131сая
Байгаль хамгаалах байгууллага /TNC ₮86сая
Европ, гадаад хэргийн яам ₮43 сая
Их ногоон хэрэм ₮62 сая
Олон Улсын газрын эвсэл ₮31 сая
Нөөцийн зөрчлөлийн институт (ЭВТГЭЛ) ₮21 сая
