NewsUp
•
Explained
•
9.15.2026 15:32
Ирэх жил хөдөө аж ахуйн салбарт нийт 205 тэрбум төгрөгийн татаас олгоно

Засгийн газраас 2027 оны төсвийн төсөлд хөдөө аж ахуйн салбарын хөнгөлөлттэй зээлийн хүүгийн татаасанд нийт 205 тэрбум төгрөг зарцуулахаар тусгасан байна. Энэхүү санхүүжилтийг дараах гурван үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрт хуваарилахаар төлөвлөжээ.

2027 онд ХАА-н салбарт төсвөөс олгох татаас 

Эдгээр хөтөлбөрүүдийн хүрээнд хөдөө аж ахуйн салбарын аж ахуйн нэгжүүдэд зах зээлийн дунджаас бага, хөнгөлөлттэй зээл олгодог. Тиймээс зээлийн хүүгийн зөрүүг ийнхүү улсын төсвөөс нөхөн олгодог.

Хөдөө аж ахуйн салбарыг дэмжих, дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхээр хэрэгжүүлж буй хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрүүд ирэх онд үргэлжлэхээр болжээ. 2022-2025 онд “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд 2500 гаруй аж ахуйн нэгжид 1.3 их наяд төгрөгийн бага хүүтэй, хөнгөлөлттэй зээл олгосон байна.

Харин сүүлийн дөрвөн жилийн хугацаанд хүнсний чиглэлээр төсвөөс олгосон санхүүжилт нийт 251 тэрбум төгрөгт хүрчээ.

‍

‍

Newsletter
Follow us on social media and be up to date with the latest happenings.
Thank you! Your submission has been received!
Oops! Something went wrong while submitting the form.