NewsUp
•
Exclusive
•
10.21.2026 9:57
Кофены ханш нэг сарын дээд цэгт хүрлээ

Олон улсын зах зээлд кофены үрийн ханш сүүлийн өдрүүдэд өсөж, нэг сарын дээд цэгт хүрээд байна. Ялангуяа, арабика төрлийн кофены түүхий эдийн ханш даваа гарагт гурван хувиар өссөн. Харин өнгөрсөн долоо хоногт 6.5 хувиар чангарчээ. Ингэснээр энэ төрлийн түүхий эдийн ханш фунт нь 3.1  ам.долларт хүрлээ. 

 Үүнд голлох биржүүдэд үрийн нөөц буурч, кофены зах зээлийн гол тоглогчдын нэг болох  Бразилын мөнгөн тэмдэгт реалийн  ханш чангарсан нь нөлөөлжээ. 

Олон улсын түүхий эдийн ICE биржид арабика кофены фьючерс ханш даваа гарагт 3.3 хувиар өссөн. Үүнтэй холбоотойгоор энэ оны арванхоёрдугаар сард гэрээний хугацаа нь дуусахаас өмнө Бразилаас нийлүүлэх түүхий эд ICE биржийн агуулахуудад ирэхгүй байж магадгүй гэсэн болгоомжлол зах зээлд оролцогчдын дунд нэмэгджээ. 

Тус агуулах дахь кофены үрийн нөөц сүүлийн 26 жилийн доод түвшинд хүртлээ буурсан нь үнийг өсгөж байна гэж шинжээчид тайлбарлаж байна. 

Гол нийлүүлэгч орнууд болох Бразил, Вьетнам улсаас шинэ ургац нэмэгдэх хүлээлт байгаа ч биржийн баталгаажсан нөөц бага, цаг агаарын эрсдэл өндөр хэвээр байна.  Иймд цаг уур, тариалалт ложистикийн болон арилжааны нөхцөл байдлыг тасралтгүй хянах, зохицуулах шаардлагатай  байна. 

Бразилын цаг агаар өнгөрсөн сард кофены гол бүсүүдэд хур тунадас дунджаас их хэмжээгээр орсон. Энэ оны сүүлээс ирэх оны эхэн хүртэл цаг уурын тогтворгүй  ургацад эрсдэл учруулж болзошгүй байна. Харин Вьетнамын дараагийн ургацын улиралд цаг уурын үзэгдэл хүчтэй нөлөөлж, ган гачиг болон усны хомсдол үүсэх эрсдэл бий. Энэ нь кофены үрийн нөөц болон үнэд шууд нөлөөлнө. 

‍

Newsletter
Follow us on social media and be up to date with the latest happenings.
Thank you! Your submission has been received!
Oops! Something went wrong while submitting the form.