NewsUp
•
Explained
•
9.29.2026 17:35
Монгол Улс өдөрт 200 мянган талх үйлдвэрлэдэг.

Өрх бүрийн өдөр тутмын хэрэглээ болсон талхны үйлдвэрлэл сүүлийн жилүүдэд буурчээ.

Үндэсний статистикийн хорооны мэдээллээр 2025 онд 32.7 мянган тонн талх үйлдвэрлэсэн. Үүнийг тоо ширхэг рүү шилжүүлвэл 65 сая талхтай тэнцэж байна. Тэгвэл энэ нь 2024 оныхоос 2.9 сая ширхэг талхаар буурч, талх үйлдвэрлэл 4.2 хувиар багасжээ. 

Өөрөөр хэлбэл, Монгол Улс өдөрт 200 мянган ширхэг талх, сард зургаан сая талх үйлдвэрлэдэг гэсэн үг.

ҮСХ дотоодын талхны үйлдвэрлэлийг тонноор хэмжиж, мэдээлдэг учир нэг ширхэг талхны жинг 500 граммаар тооцон уг тоон үзүүлэлтийг гаргалаа.

‍

Newsletter
Follow us on social media and be up to date with the latest happenings.
Thank you! Your submission has been received!
Oops! Something went wrong while submitting the form.