
Монгол Улсын нийт өр энэ оны эхний улирлын байдлаар 40.2 тэрбум ам.долларт хүрээд байна. Өрийг улсаар нь авч үзвэл Монгол Улс Нидерланд улсад хамгийн их өртэй. Нидерландад төлөх өр нийт өрийн 37 хувийг эзэлж, 14.9 тэрбум ам.доллароор хэмжигдэж байна. Энэ өр нь үндсэндээ Оюутолгой төсөлтэй холбоотой өр болохыг албаныхан тайбарлаж байгаа юм.
Харин үүний араас олон зээлдэгчид оролцсон буюу зээлийн хэлцэлд олон улсын санхүүгийн байгууллагууд болон бусад зээлдэгчийн өр 11.6 тэбум ам.доллартой тэнцэж байгаа юм.
Эдгээр зээлдэгчийн араас Их Британи болон Хятад улс бичигдэж байна.
Монголчууд аль улсад хамгийн их өртэй вэ?
Эх сурвалж: Монголбанк