.jpg)
Аялагчдын цуваа үргэлжилж, Монголд ирэх гадаадын жуулчдын урсгал энэ жил эрчимжжээ.
2026 оны аравдугаар сарын 2-ны байдлаар манай улсад нийт 841 мянган жуулчин иржээ. Энэ нь өмнө жилийн мөн үеэс 149 мянга буюу 22 хувиар өссөн үзүүлэлт юм.
Энэ жилийн аялал жуулчлалын оргил үе наймдугаар сард тохиож байсан ч есдүгээр сард мөн жуулчдын урсгал саарсангүй. Тодруулбал, өнгөрсөн есдүгээр сард дангаараа 107,233 жуулчин Монголыг зорьсон нь өмнөх оны мөн үеэс өндөр үзүүлэлт болов.
Өмнөх жилүүд шиг хөрш орнууд жуулчдын урсгалын цөмийг бүрдүүлсэн хэвээр байна. Тухайлбал, өнгөрсөн сард Орос болон Хятад улсаас тус бүр 29 мянга жуулчин иржээ. Араас нь Өмнөд Солонгос 19,469, Япон улсаас 8,964 жуулчин манай улсад хүрэлцэн иржээ. Энэ дөрвөн улс нийлээд есдүгээр сард ирсэн нийт жуулчдын 72 хувийг эзлээд байна.