MoneyUp
Технологи
8.21.2026 14:29
Монголын хилээс 347 км-ын зайд асар том AI дата төв баригдана

Хятадын хиймэл оюуны “Deepseek” компани Өвөр Монголын бүс нутагт нэг гигаваттын хүчин чадалтай дата төв байгуулахаар төлөвлөж байна. 

Энэ нь Монгол Улсын зүүн урд хилээс 347 км-ын зайд, Өвөр Монголын Өөртөө засах орны Улаанцав хотод баригдах юм. Тус төвийг 2028 он гэхэд ашиглалтад оруулахаар зорьжээ. 

Өвөр Монгол нь өргөн уудам газар нутагтайгаас гадна харьцангуй хямд цахилгаан эрчим хүчний эх үүсвэртэй. Мөн сэргээгдэх эрчим хүчний нөөцтэй учраас хиймэл оюуны дата төвүүдийн стратегийн чухал байршил болоод байна.

Тус бүс нутгийн сэрүүн цаг агаар нь хиймэл оюуны серверүүдийг хөргөх хэрэгцээг багасгаж, улмаар дата төвийн эрчим хүчний хэрэглээг бууруулах давуу талтай. Хэрэв уг төсөл амжилттай хэрэгжвэл дэлхийн хамгийн том хиймэл оюуны тооцооллын байгууламжуудын нэг болох боломжтой. 

DeepSeek бол Хятадын хиймэл оюуны тэргүүлэх технологийн компанийн нэг юм. Тус компани  харьцангуй бага зардлаар өндөр хүчин чадалтай хиймэл оюуны загвар хөгжүүлдгээрээ онцлогтой.  

Newsletter
Follow us on social media and be up to date with the latest happenings.
Thank you! Your submission has been received!
Oops! Something went wrong while submitting the form.