NewsUp
•
Explained
•
9.24.2026 13:28
Нийслэл хотын албан татвараас өнгөрсөн онд ₮34 тэрбумыг олжээ

Нийслэлийн удирдлагууд нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг өргөн барих болсноо мэдэгдлээ. 

Тодруулбал, нийслэлд үйл ажиллагаа явуулж буй зочид буудал, амралтын газар, ресторан, баар, авто угаалга, авто үйлчилгээ гэсэн 6 төрлийн үйлчилгээ болон бүх төрлийн согтууруулах ундаа, тамхины худалдан авалтаас 2 хувийн татвар авдаг. Тэгвэл уг татварыг 1 хувь болгож бууруулах тогтоолын төслийг НИТХ-д өргөн барьж, шийдвэрлүүлэхээр болжээ. Энэхүү шийдвэрээр дамжуулан нийслэлд үйл ажиллагаа явуулж буй иргэд, аж ахуйн нэгжүүдийн татварын ачааллыг бууруулахаар төлөвлөж байгаа аж.

Татварын хувь хэмжээг бууруулах шийдвэр хэзээнээс хэрэгжиж эхлэх нь НИТХ-ын ирэх хуралдааны эцсийн шийдвэрээс хамаарна. 

‍

Newsletter
Follow us on social media and be up to date with the latest happenings.
Thank you! Your submission has been received!
Oops! Something went wrong while submitting the form.