BusinessUp
Банк санхүү
8.6.2026 13:33
Нийслэлийн өр 2025 онд 718 тэрбум төгрөгөөр өсжээ

Нийслэлийн өр төлбөр 2025 онд 718 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, 4.58 их наяд төгрөгт хүрсэн байна.

Нийслэлийн өр төлбөр

  • 2024 ₮3.8 их наяд
  • 2025 ₮4.5 их наяд

                      Эх сурвалж: ҮАГ

Хотын өр төлбөрийн өсөлтийн шалтгаан нь урт хугацаат зээл. Өнгөрсөн онд нийслэлийн урт хугацаат зээл 733 тэрбум төгрөгөөр нэмэгдсэнийг Үндэсний аудитын газрын тайланд дурдсан байна. Ингэснээр нийслэлийн урт хугацаат зээл 1.8 их наяд төгрөгтэй тэнцэж байна.

Нийслэлийн урт хугацаат зээл

  • 2024 ₮1069 их наяд
  • 2025 ₮1803 их наяд

                     Эх сурвалж: ҮАГ

Нийслэлийн нийт өрийг задлаад харвал 53 хувийг бонд эзэлж байна. Нийслэл хот 2024 онд гадаад зах зээлд 500 сая ам.доллар, дотоодод нэг их наяд төгрөгийн буюу нийт 2.5 их наяд төгрөгийн үнэт цаас гаргасан.

Нийслэлийн бонд

  • 2024 ₮2.46 их наяд
  • 2025 ₮2.5 их наяд

                  Эх сурвалж: ҮАГ

Нийт өр төлбөрийн 7.1 хувийг богино хугацаат, 92.9 хувийг урт хугацаат өр төлбөр эзэлж байгаа юм.

Newsletter
Follow us on social media and be up to date with the latest happenings.
Thank you! Your submission has been received!
Oops! Something went wrong while submitting the form.