.jpg)
ОХУ-ын Сибирийн бүс нутагт лабораторийн туршилтын үеэр осол болж, аюултай байж болзошгүй халдвар алдагдаад байна. Эрхүү мужийн Шелехов хотын Тахлын эсрэг судалгааны хүрээлэнгийн нэг судлаач өнгөрсөн пүрэв гарагт халдварт өвчний улмаас нар барсныг Оросын “Тасс” агентлаг мэдээллээ.
Тус судлаач шинжилгээнд зориулан дээж цуглуулах явцдаа амьд бактери агуулсан туршилтын хуруу шил хагалсан гэж эмнэлгийн ажилчдад хэлсэн байна. Хүрээлэнгийн судлаачаас хүнд хэлбэрийн, уушгины хатгалгааны шинж тэмдэг илэрч, өнгөрсөн мягмар гарагт эмнэлэгт хүргэсэн ч пүрэв гарагт нас баржээ.
Судлаачид үхлийн шалтгааныг тодорхойгүй уушгины хатгалгаа гэж оношилж байна. Холбогдох албаныхан халдварын тархалтыг зогсоох, хяналтад авах арга хэмжээ авч эхэлсэн. Одоогоор халдварын хавьтал болсон 200 орчим хүнийг эмнэлгийн хяналтад аваад байна.