NewsUp
•
Explained
•
10.12.2026 13:55
ОХУ, УКРАИН ГАЛ ЗОГСООХООР ТОХИРСОН УУ? 

“Орос, Украин эрчим хүчний салбарт харилцан довтлохоо нэн даруй зогсоохоор тохиролцсон” гэж АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп бямба гарагт мэдэгдлээ. Харин Украины Ерөнхийлөгч Зеленский Трампын энэ мэдэгдлийг “шинэ мэдээ” хэмээн онцлоод, АНУ-ын тал Оростой яг юу тохиролцсон талаарх тодорхой мэдээлэл хүлээж байгаагаа илэрхийлсэн байна. 

Мөн “Украин ОХУ-ыг чиглэсэн цохилтоо зогсоогоогүй. Гэхдээ Москва зөвшөөрвөл Киев ч ийм байдлаар гал зогсоохыг дэмжинэ. Ерөнхийлөгчийн сонгуулийг ч явуулах боломжтой. Үүний тулд ОХУ-аас Украины эрчим хүч, дэд бүтэц рүү 60 хоногийн турш цохилт өгөхгүй, бүрэн гал зогсоох амлалт хэрэгтэй” гэж Зеленский мэдэгдсэн байна. Гэхдээ Трампын мэдэгдлийн дараа Оросын тал Украины эрчим хүчний байгууламж руу цохилт өгсөөр байгааг тэрбээр буруутгажээ. 

Харин Трампын энэ мэдэгдлийн талаар ОХУ одоогоор ямар нэг албан ёсны хариу эсвэл тайлбар өгөөгүй байна. Трамп Украины талыг Оросын газрын тосны дэд бүтэц рүү хийх халдлагаа зогсоохыг уриалсаар ирсэн. Киевийн хувьд эдгээр цохилт нь Москвагийн дайны санхүүжилтийг бууруулахад чухал ач холбогдолтой гэж үздэг бол, Трамп эдгээр цохилтыг зогсоосноор Орос улс АНУ болон дэлхийн зах зээлд дизель түлш нийлүүлэх сүүлийн хэлэлцээрээ хэрэгжүүлэх боломжтой болно гэж үзэж байгаа аж.

Бямба гарагт Зеленский АНУ болон Оросын хоорондох дизель түлшний тохиролцоог шүүмжилсний дараа Трамп Украиныг Оросын нефтийн үйлдвэрүүд рүү үргэлжлүүлэн халдсаар байгааг буруутгасан юм. Тэрбээр Зеленскийг "дэлхий нийтэд асуудал үүсгэхийг хүсэж байна, Украин шинэ ерөнхийлөгчтэй болох цаг нь болсон" гэж мэдэгдсэн байна. 

“Орос, Украин эрчим хүчний салбарт гал зогсоов” гэж Трамп мэдэгдсэн ч  Киев АНУ-аас дэлгэрэнгүй тайлбар хүлээж, Москва хариу өгөөгүй байна.  

‍

Newsletter
Follow us on social media and be up to date with the latest happenings.
Thank you! Your submission has been received!
Oops! Something went wrong while submitting the form.