.jpg)
ОХУ-д Төрийн Думын сонгууль дуусмагц, Ерөнхийлөгч В.Путин армийн орон тоог нэмэгдүүлэх зарлигт гарын үсэг зурлаа. Сонгуулийн өмнө олон нийтийн эсэргүүцлээс сэргийлэн хойшлуулж байсан цэрэг дайчилгааг Кремль ийнхүү дахин идэвхжүүлж байна.
Энэхүү шийдвэрээр Оросын зэвсэгт хүчний идэвхтэй цэргийн орон тоог 15.5 мянгаар нэмэгдүүлж, 1.55 саяд хүргэв. Украинтай хийж буй дайнтай холбоотойгоор Оросын арми сүүлийн таван жилд бие бүрэлдэхүүнээ 50 орчим хувиар нэмэгдүүлж, цэргийн тоогоороо Хятадын дараа дэлхийд хоёрдугаарт бичигдэж байна. Ийнхүү 1.55 сая цэргийн алба хаагчдын орон тоог санхүүжүүлэх, зэвсэг хэрэгслээр хангахад шаардлагатай төсвийг Батлан хамгаалах яаманд хуваарилах болов.
Оросын 2026 оны Үндэсний батлан хамгаалахын төсвийг 12.9 их наяд рубль ($157-166 тэрбум) байсан бол 2027 онд 17.1 их наяд рубльд ($202 тэрбум) хүрчээ. Энэ нь ОХУ-ын төсвийн нийт зардлын 38 орчим хувийг эзэлж байгаа бөгөөд ДНБ-ийн 7 орчим хувьтай тэнцэж байна.