.jpg)
Өвлийн идэш бэлдэх үе ирээд байна. Та өвлийн идшээ бэлдсэн үү. Энэ жилийн хувьд нас гүйцсэн, эр үхэр дунджаар гурван сая төгрөгийн үнэтэй байна. Харин бяруу болон гунан үхрийн үнэ хоёр сая төгрөгт хэлбэлзэж байна.
Үхэр, адуу зэрэг бод малын махыг бүтнээр нь болон хэсэгчилж, өвлийн идшээ бэлддэг айл өрх цөөнгүй байдаг. Тэгвэл үхрийн бүтэн гуя 800 мянга, өрөөл мах дунджаар хоёр сая төгрөгийн үнэтэй байна.
Харин бог малын хувьд эр хонь 500 мянга, ямаа 350 мянга төгрөгийн үнэ хүрч байна. Хонины үнэ Дархан-Уул аймагт хамгийн өндөр буюу 575 мянган төгрөгтэй тэнцэж байгаа бол Дорнод аймагт хамгийн бага буюу 420 мянган төгрөг байна. Бог болон бод малын үнэ өмнөх жилээс өссөнийг иргэд хэлж байна.
Малын үнэ
Нас гүйцсэн, эр үхэр ₮3 сая
Бяруу, гунан үхэр ₮2 сая
Атан тэмээ ₮2.4 сая
Адуу ₮3 сая
Эх сурвалж: Малчдын мэдээлэлд үндэслэв
Бог малын үнэ
Нас гүйцсэн
Хонь ₮500 мянга
Ямаа ₮350 мянга
Эх сурвалж: Малчдын мэдээлэлд үндэслэв