NewsUp
•
Explained
•
10.22.2026 15:07
Путин АНУ,  Украинтай ирэх сард энхийн хэлэлцээ хийхээр тохиров 

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын тусгай элч Стив Виткофф өчигдөр буюу лхагва гарагт ОХУ-ын Санкт-Петербург хотод Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзлаа. 

Стив Виткофф тус хотод очихоосоо өмнө Норвегийн нийслэл Осло хотод Украины Ерөнхийлөгч В.Зеленский болон Европын удирдагчидтай мөн уулзсан юм. Уулзалтаар дайныг зогсоох болон дайны дараах аюулгүй байдлын баталгааг тусгасан энхийн шинэчилсэн саналыг хамтран боловсруулжээ. Тусгай элчийн хувьд энэхүү баримт бичгийг Оросын талд танилцуулах, яриа хэлэлцээг сэргээх боломжийг судлах зорилгоор хойд хөршийг зорьсон байна. 

Уулзалтын дараа Кремлийн тал "АНУ болон Украины боловсруулсан энэхүү шинэ саналд бодит, нухацтай агуулга дутагдаж байна" хэмээн шүүмжилсэн. Гэсэн хэдий ч өнгөрсөн хугацаанд зогсонги байдалд ороод байсан АНУ, Орос болон Украины гурван талт энхийн хэлэлцээг ирэх арваннэгдүгээр сарын дундуур Арабын Нэгдсэн Эмират улсад явуулахад бэлэн байгаагаа илэрхийллээ. Ингэхдээ өмнөх уулзалтуудын адил Украины гол холбоотон болох Европын улсуудыг тус хэлэлцээрт оролцуулахгүй байхаар тохиролцсон байна. 

Мөн Путин ирэх сарын 18-нд БНХАУ-д болох APEC-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр Хятадын Ерөнхийлөгч Ши Жиньпин болон АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай уулзана. Энэ үеэр гурван улсын төрийн тэргүүн Орос, Украины дайныг дуусгах асуудлаар гурван талт уулзалт хийх саналыг дэвшүүллээ. Ийнхүү их гүрнүүдийн түвшинд шинэ санаачилгууд гарч байгаа ч Киев болон Европын холбооноос хатуу байр суурь илэрхийлсээр байна. Тиймээс ирэх сард болохоор товлосон хэлэлцээ бодит үр дүнд хүрэх үү, эсвэл зөрчил улам гүнзгийрэх үү гэдэг нь одоогоор эргэлзээтэй байна. 

‍

Newsletter
Follow us on social media and be up to date with the latest happenings.
Thank you! Your submission has been received!
Oops! Something went wrong while submitting the form.