NewsUp
•
Explained
•
9.30.2026 16:31
Шатахууны агуулах барихад Японтой хамтарна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Япон улсад хийж буй айлчлалын хүрээнд тус улстай хамтран түлш шатахуун хадгалах, агуулах барих талаар судлах, тооцооллын ажлыг эхлүүлэхээр боллоо. 

Энэхүү төсөл хэрэгжсэнээр нийт 160 мянган тонн буюу Монгол Улсын нэг сарын түлш шатахууны хэрэглээг хангах агуулахтай болох нөхцөл бүрдэж байна. Манай улс шатахууны нийлүүлэлтээр нэг улсаас бүрэн хамааралтай тул энэ агуулах баригдсанаар улсын хэмжээнд нөөц нэмэгдэж, бензиний хомсдолд орох эрсдэл багасна. Мөн үнэ болон нийлүүлэлт тогтворжих чухал ач холбогдолтой юм. 

Түүнчлэн өндөр технологийн үйлдвэрлэлд нэн шаардлагатай чухал ашигт малтмалын чиглэлээр Японы Металл, эрчим хүчний аюулгүй байдлын байгууллага (ЖОГМЭК)-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр болов. Мөн хоёр улсын бизнес, хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор Японы Гадаад худалдааг дэмжих байгууллагын (ЖЕТРО) Төлөөлөгчийн газрыг Монголд нээх асуудлыг ажил хэрэг болгохоор ярилцжээ.    

‍

Newsletter
Follow us on social media and be up to date with the latest happenings.
Thank you! Your submission has been received!
Oops! Something went wrong while submitting the form.