
хамгийн өргөн хэрэглэдэг мөнгө. Мөнгөний ханш 2025 онд 140 хувиар өсөж, ханш нь хамгийн өндөр түүхий эдээр тодорлоо. Жилийн өмнө 30 гаруй ам.долларт хэлбэлзэж байсан мөнгөний ханш тасралтгүй өссөөр, энэ долоо хоногт 87 ам.долларт хэлбэлзэж байна. Мөнгөний ханш түүхэн дээд цэгээ дахин эвдлээ.
Сүүлийн жилүүдэд харьцангуй тогтвортой байсан мөнгөний ханш яагаад өсөв. Нэг бус нэлээн хэдэн хүчин зүйл мөнгөний ханшид нөлөөлж байна. Үүнд
Дэлхийн мөнгөний эрэлтийг харвал 50.7 хувийг аж үйлдвэрийн салбар бүрдүүлж байна. Харин 17.8 хувийг нь ээмэг, бөгж гэх мэт гоёл чимэглэлд ашигладаг байна.
Эх сурвалж: World Silver Survey
Харин ирэх 10 жилд уг металл уламжлалт буюу хөрөнгө оруулалт, гоё чимэглэлийн зорилгоор ашиглагдахаасаа илүүтэй аж үйлдвэрлэлийн салбарт илүү чухал байхаар байна.
Мөнгөний үйлдвэрлэлээр Мексик улс дэлхийд тэргүүлж буй бөгөөд тус улс зах зээлийн 6 хувийг бүрдүүлж байна.
Эх сурвалж: MCS
Мөнгөний ханш 2026 онд үргэлжлэх төлөвтэй. UBS-н шинжээчдийн таамгаар тус үнэт металл одоогийн өсөлтөө хадгалсаар энэ онд 100 ам.долларыг давна давах төлөвтэй