BusinessUp
Тээвэр
8.19.2026 20:45
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто зам бол орлогын гол артерийн судас юм

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагтбайрлах Тавантолгойн уурхайгаас нүүрс ачсан хүнд даацын автомашинууд энэ замаарявж, Гашуунсухайт боомт хүрдэг. Ингэснээр Монголын нүүрс урдхөрш Хятад улс руу гардаг.

Ер нь Тавантолгойннүүрсийг урд талын хил хүргэх хоёр гол зам бий. Нэг нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам. Нөгөө нь бидний зорчиж байгааэнэ авто зам.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замын засвар арчилгаа, аюулгүй байдлыгхангах ажлыг “Гашуун сухайт авто зам” компани хариуцдаг. Яг одоо энэ зам дээр төлөвлөгөөт зам засварын ажилхийгдэж байна.

ХӨТЛӨЛТ: Г.БАЙГАЛЬ

График 1

Нүүрсний экспорт  - 90 сая тонн

2025

Тавантолгой-Гашуунсухайтавто зам  50 сая тонн

Төмөр зам болон бусад                         40 сая тонн

Эхсурвалж: ГШАЗ ХХК

СИНХ: Э.ДӨЛГӨӨН  “ГАШУУНСУХАЙТ АВТО ЗАМ” ХХК-ИЙН ТУЗ-ИЙН ДАРГА

Нүүрсний экспорт МонголУлсад ер нь ямар чухал болохыг, төсвийн орлого бүрдэхэд, хөгшдийн тэтгэвэр,хүүхдийн мөнгө, цалин хөлс гээд бидний амьдралд шууд нөлөөлдөг болохыг сүүлийнжилүүдэд бид мэддэг болсон, бас ойлгодог болсон.

График 2

Нүүрснийэкспортын орлого

2024 $8.7тэрбум

2025 $5.7тэрбум

Эх сурвалж: ҮСХ

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто зам нь хүнээр зүйрлэбэл Монгол Улсынэкспортын орлогын гол артерийн судас нь гэж хэлж болох зам юм. Энэ замыг засажсайжруулж, аюулгүй байдлыг хангаж байх нь манай улсын нийгэм, эдийн засагтчухал ач холбогдолтой юм.

График 3

Гашуунсухайт авто зам

Тавантолгойн уурхайгаас Гашуунсухайт боомт хүртэл

239 км урт зам

Эх сурвалж: “Гашуун Сухайт Автозам” ХХК

Гэхдээ энэ замыг засна гээд хэрвээ нүүрснийтээврийг зогсоовол экспорт зогсоно,дагаад манай улсад орж ирэх валютын орлого бас зогсоно. Ингээд Монголын эдийнзасгийн өсөлт ч зогсох эрсдэлтэй. Өөрөөр хэлбэл, энэ зам бол зогсох эрхгүй замюм.

Тиймээсавтомашины хөдөлгөөнийг оновчтой зохицуулж, нүүрсний тээврийг зогсоохгүйгээрзам засварын ажлыг хийж байгаа юм. Энэ зам бол нийт 239 км урт. Үүнээс 0-120 км хүртэлх замыг “Аасгалдай”ХХК засаж байгаа. Харин 120-239 км хүртэлх хэсгийг “Тэнгэрлэгхийц” ХХК хариуцаж байна.  

СИНХ: Ц.ЭНХБАЯР “ГАШУУНСУХАЙТ АВТО ЗАМ” ХХК-ИЙН ЕРӨНХИЙИНЖЕНЕР

СИНХ: Б.МӨНХ-ЭРДЭНЭ “ААСГАЛТАЙ” ХХК-ИЙНЗАМЫН ИНЖЕНЕР

СИНХ: Т.ЭРДЭНЭБАТ “ТЭНГЭРЛЭГ ХИЙЦ” ХХК-ИЙНЗАХИРАЛ

СИНХ: Э.ДӨЛГӨӨН  “ГАШУУНСУХАЙТ АВТО ЗАМ” ХХК-ИЙН ТУЗ-ИЙН ДАРГА

Төлөвлөгөөтзасварын ажлын хүрээнд эвдрэл үүссэн хэсгүүдэд далан, суурьшинэчлэх, асфальтаар хучилт хийх, тэмдэг тэмдэглэгээг сайжруулах зэрэг дөрвөнбагц ажлыг хийж байна.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто зам ньөдөрт 800 автомашин, жилд 18 сая тонн нүүрс тээвэрлэх тооцоотойгоор анх тавигдсан. Гэвчодоогоор өдөрт 1200 гаруй автомашин, чиргүүлтэйгээ буюу нийт 2400автомашин энэ замаар зорчиж байна. Өөрөөр хэлбэл, замын даац 2-3дахин хэтрээд байгаа юм.

           Мөннүүрсний тээврийг ил тод нээлттэй, аюулгүй байлгах үүднээс шалган нэвтрүүлэх цэгийг шинээр байгуулж, шинэчлэх ажлыг ч бас хийж байна. Эдгээр бүтээнбайгуулалт, шинэчлэлтэй холбоотой санхүүжилтийг “Чингис хаан” баялгийн саннэгдэл компаниас гаргаж байгаа юм байна. Монгол Улсад орж ирж байгаа 3ам.доллар тутмын нэгийг нь бид нүүрснээс олдог. Зарим тохиолдолд бүр 2ам.доллар тутмын нэгийг нь нүүрснээс олсон он жилүүд бий.  

График 4

Монголыг чиглэх валютын орлого

$3 тутмын $1-г нүүрснээс олдог

Эх сурвалж: ҮСХ

Тэгвэл нүүрс тээврийн гол замыг нь засаж сайжруулснаар Монголынэдийн засагт чухал үүрэгтэй нүүрсний экспорт ирэх саруудад эрсдэл багатай, саадгүй,шуурхай үргэлжлэх боломж ийнхүү бүрдэж байна. Нүүрс тээврийн гол замаар зорчсонтэмдэглэлээ та нартаа хүргэлээ. Баярлалаа.  

 

Тайрбар: Тавантолгой-Гашуунсухайтчиглэлийн авто замыг засаж сайжруулснаар нүүрсний экспорт саадгүй, шуурхайүргэлжлэх боломж бүрдэж байна

Зогсох эрхгүйзамаар зорчсон тэмдэглэл

Newsletter
Follow us on social media and be up to date with the latest happenings.
Thank you! Your submission has been received!
Oops! Something went wrong while submitting the form.