BusinessUp
Тээвэр
8.19.2026 20:05
ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТ ЧИГЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ЗАСВАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

“Гашуун Сухайт Авто зам” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Э.Дөлгөөн “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн 239 км авто замын засварын ажлын явцыг шалгаж, гүйцэтгэгч компаниудын төлөөлөлтэй уулзлаа.

Төлөвлөгөөт зам засварын ажил ид өрнөж байгаа бөгөөд хөдөлгөөн хязгаарлахгүйгээр, засварын ажлыг эрчимтэй үргэлжлүүлж байна. Өнөөдрийн байдлаар 0-120 км хэсгийн засварын ажлыг “Аасгалдай” ХХК гүйцэтгэж буй бөгөөд явц 70 хувьтай байна.

Харин 120-239 хүртэлх км хэсгийн засварыг “Тэнгэрлэг хийц” ХХК хариуцаж байгаа ба энэ сард багтаан 70 хувьд хүргэнэ.

Өнгөрсөн хугацаанд хийгдсэн зам засвар чанаргүй байсныг жолооч нар шүүмжилж буй учраас ажлаа чанартай, хариуцлагатай гүйцэтгэж, төлөвлөсөн хугацаандаа хүлээлгэн өгөхийг ТУЗ-ийн дарга Э.Дөлгөөн санууллаа.

Тавантолгой- Гашуунсухайт чиглэлийн 239 км авто замын төлөвлөгөөт засварын ажлыг өнгөрсөн 5-р сард эхлүүлсэн. Энэ онд дөрвөн багц засварын ажил хийгдэх бөгөөд эхний хоёр багц ажлыг “Аасгалдай” ХХК, “Тэнгэрлэг хийц” ХХК-ууд хийж гүйцэтгэхээр шалгаран ажил ид дундаа өрнөж байна.

Гүйцэтгэгч компаниуд төлөвлөгөөт засварын хүрээнд эвдрэл үүссэн хэсгүүдэд далан, суурь шинэчлэх, асфальтаар хучилт хийх, тэмдэг тэмдэглэгээг сайжруулах зэрэг ажлууд хийж гүйцэтгэнэ.

Newsletter
Follow us on social media and be up to date with the latest happenings.
Thank you! Your submission has been received!
Oops! Something went wrong while submitting the form.