NewsUp
•
Explained
•
9.15.2026 18:44
“TMK Energy” Өмнөговь дахь хийн олборлолтоо дээд цэгт хүргэлээ

Австралийн “TMK Energy” компани Монгол дахь “Гурвантэс XXXV” нүүрсний давхаргын метан хийн төслийн олборлолт шинэ дээд түвшинд хүрснийг мэдээллээ. 

Сүүлийн долоо хоногт хийн олборлолт өдөрт дунджаар 900 шоо метрийг давж, өнгөрсөн наймдугаар сараас 11 хувиар нэмэгдсэн байна. Харин сүүлийн 12 сарын хугацаанд олборлолт 350 хувиар өсжээ. 

Энэхүү ахиц нь зөвхөн нэг цооногоос бус, гурван цооног нэгэн зэрэг дээд хэмжээгээр олборлож эхэлснээр боломжтой болжээ. Мөн орд талбай даяар хийн нөөц тогтвортой, чанартай байгааг компанийн инженерийн баг онцолсон юм. Уг ордын ердөө 60 км² талбайд 1.2 триллион куб фут хийн нөөц баталгаажсан нь Монгол Улсын хэмжээнд хамгийн том хийн ордод тооцогдож байна. 

Компанийн зүгээс арилжааны эхний алхам болгон дотоодын "Дашваанжил Групп"-тэй хамтран 1 Мегаваттын хийн цахилгаан станц барьж, анхны борлуулалтаа туршихаар ажиллаж байгаа юм.

Цаашид 2026 онд шинэ цооног өрөмдөн хуучнуудыг тордохоор зорьж бол ордын өгөөжийг ахиулан үнэлэх өрөмдлөгийг 2027 онд хийхээр төлөвлөжээ. Хийн олборлолтын хэмжээ сар бүр тогтвортой өсөж байгаа нь уг төсөл арилжааны бүрэн ашиглалтад орох бүрэн боломжтойг харуулж байна. Гэсэн хэдий ч төслийг бүрэн эргэлтэд оруулахад боловсруулах дэд бүтэц, дамжуулах хоолой болон нэмэлт хөрөнгө оруулалтыг эцэслэн шийдвэрлэх шаардлага байсаар байна. 

‍

Newsletter
Follow us on social media and be up to date with the latest happenings.
Thank you! Your submission has been received!
Oops! Something went wrong while submitting the form.