NewsUp
•
Explained
•
10.2.2026 14:34
Төр ирэх сар цалингаа олгож чадах уу?

“Төр эмч, багш нарын цалинг тавьж чадахгүйд хүрлээ” гэх мэдээлэл олон нийтийн сүлжээ болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад байна. Тэгвэл улсын төсвийн орлого энэ оны наймдугаар сарын байдлаар 20 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс хоёр их наядаар өсөөд байна. 

Үүнээс төсвийн орлогын цөмийг бүрдүүлдэг татварын орлого 1.9 их наядаар өсжээ. Ингэснээр 18.5 их наядад хүрсэн байна.

Татварын орлогыг задлаад харвал аж ахуйн нэгжийн орлогын албан татварын орлого (ААНОАТ) 3.4 их наядаас 3.7 их наяд төгрөг болж, 8.7 хувиар өссөн байна. Харин хувь хүний орлогын албан татварын орлого (ХХОАТ) 1.8 их наядаас 2.06 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 14.7 хувиар өсөв.

‍

Newsletter
Follow us on social media and be up to date with the latest happenings.
Thank you! Your submission has been received!
Oops! Something went wrong while submitting the form.